Мэдээ

📖“БОЛОВСРОЛ КАП 2025” СПОРТЫН 7 ТӨРӨЛТ АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ӨНДӨРЛӨЖ ШИЛЖИН ЯВАХ ЦОМЫН ЭЗЭН ТОДОРЛОО.🏆

📖“БОЛОВСРОЛ КАП 2025” СПОРТЫН 7 ТӨРӨЛТ АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ӨНДӨРЛӨЖ ШИЛЖИН ЯВАХ ЦОМЫН ЭЗЭН ТОДОРЛОО.🏆
📌Монгол улсын Биеийн тамир, спортын тухай хуулийн 13, 14, 16 дугаар зүйл, Багшийн хөгжлийг дэмжих тухай хуулийн 10 дугаар зүйл, Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн 7.1.2 дах заалтыг тус тус үндэслэн Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалангийн нэрэмжит Баянзүрх дүүргийн боловсролын байгууллагын удирдлага, ажилтан, албан хаагчдын “БОЛОВСРОЛ КАП 2025” тэмцээн 2021 оноос хойш жил бүр уламжлал болгон зохион байгуулагдаж байна.
📌Энэ жил 5 дахь жилдээ ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллагын удирдлага, багш, ажилтнуудын спортын ур чадварыг хөгжүүлэх, дэмжих, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор зохион байгуулагдаж буй уг тэмцээний цар хүрээ жил ирэх бүр нэмэгдэж байгаа бөгөөд ерөнхий боловсролын 43 сургууль, сургуулийн өмнөх боловсролын 40 байгууллагын төлөөлөл болсон 2 баг, нийт 83 байгууллагын 215 багийн 1,894 тамирчид оролцож 31 багц, 202 медалийн төлөө 🤼үндэсний бөх, ♟️шатар, 🏓ширээний теннис, 🎯дартс, 💃🕺шугаман бүжиг, 🏐волейбол, 🏀сагсан бөмбөг гэсэн спортын 7 төрлөөр өрсөлдөж 2025 оны 11 дүгээр сарын 15-29-ний өдөр амжилттай зохион байгуулагдлаа.
📌Хаалтын арга хэмжээ 2025 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр зохион байгуулагдаж Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Баяр, Баянзүрх дүүргийн Засаг дарга Г.Жаргалсайхан тэргүүтэй Баянзүрх дүүргийн удирдлагууд, Боловсролын байгууллагын төлөөлөл, тамирчид оролцлоо.
📌Тэмцээний хаалтын үеэр Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан Волейболын спортын төрөлд Монгол улсын спортын дэд мастерын болзол хангасан Нийслэлийн ерөнхий боловсролын 55 дугаар сургуулийн багш Н.Тоджаргал, Л.Энхболд, Нийслэлийн ерөнхий боловсролын Амгалан сургуулийн багш Б.Балжинням, Д.Билгүүн нарт цолны үнэмлэх, энгэрийн тэмдэгийг тус тус гардуулж спортын өндөр амжилт хүслээ.
🇲🇳🤼Үндэсний бөхийн төрөлд:
🥇СӨББ-2 багийн Б.Содномдаржаа /Сумын заан/
🥈СӨББ-1 багийн М.Серыкбол /Сумын заан/
🥉55-р сургуулийн А.Сүх-Очир /Аймгийн начин/
🥉СӨББ-1 багийн Д.Норов-Эрдэнэ /Сумын заан/
🏓Ширээний теннис (Эмэгтэй) төрөлд:
🥇Шилдэг сургуулийн багш Б.Жаргалбаяр
🥈127 дугаар сургуулийн багш Н.Хишигсүрэн
🥉Амгалан сургуулийн багш Б.Золзаяа
🏓Ширээний теннис (Эрэгтэй) төрөлд:
🥇33 дугаар сургуулийн багш Ш.Болор-Эрдэнэ
🥈55 дугаар сургуулийн багш Ц.Пүрэвдорж
🥉84 дүгээр сургуулийн багш Б.Баатархүрээ
♟️Шатар (2 эрэгтэй, 1 эмэгтэй) багийн төрөлд:
🥇Л.Амарсанаа захиралтай 53 дугаар сургуулийн баг
🥈Г.Олдохзаяа захиралтай Эмпати-УБ сургуулийн баг
🥉А.Гантулга захиралтай 84 дүгээр сургуулийн баг
🎯Дартс (2 эрэгтэй, 2 эмэгтэй) багийн төрөлд:
🥇А.Цогтбаатар захиралтай 68 дугаар сургуулийн баг
🥈Н.Дулмаа захиралтай 133 дугаар сургуулийн баг
🥉Б.Эрдэнэчимэг захиралтай 48 дугаар сургуулийн баг
💃🕺Шугаман бүжиг (3 эрэгтэй, 7 эмэгтэй) багийн төрөлд:
🥇Ч.Чулуун-Эрдэнэ ахлагчтай СӨББ-2 -ын баг
🥈Г.Баярмаа захиралтай 97 дугаар сургуулийн баг
🥉Н.Лхагвадорж захиралтай Шинэ монгол сургуулийн баг
🏐Волейбол (Эмэгтэй) төрөлд:
🥇Ш.Оюунсайхан захиралтай 69 дүгээр сургууль
🥈Д.Норов-Эрдэнэ ахлагчтай СӨББ-1
🥉Л.Амарсанаа захиралтай 53 дугаар сургууль
Шилдэг эмэгтэй тоглогчоор Нийслэлийн ерөнхий боловсролын 69 дүгээр сургуулийн багш Б.Отгонцэцэг
🏐Волейбол (Эрэгтэй) төрөлд:
🥇Л.Баянтуул захиралтай Амгалан сургуулийн баг
🥈Ш.Оюунсайхан захиралтай 69 дүгээр сургуулийн баг
🥉Ч.Ганбилэг захиралтай 55 дугаар сургуулийн баг
Шилдэг эрэгтэй тоглогчоор Нийслэлийн ерөнхий боловсролын Амгалан сургуулийн багш Д.Билгүүн
🏀Сагсан бөмбөг (Эмэгтэй) төрөлд:
🥇А.Гантулга захиралтай 84 дүгээр сургууль
🥈Ч.Ганбилэг захиралтай 55 дугаар сургууль
🥉Н.Энхбат захиралтай 33 дугаар сургууль
Шилдэг эмэгтэй тоглогчоор Нийслэлийн ерөнхий боловсролын 84 дүгээр сургуулийн багш М.Хишигжаргал
🏀Сагсан бөмбөг (Эрэгтэй) төрөлд:
🥇Н.Лхагвадорж захиралтай Шинэ монгол сургууль
🥈Б.Эрдэнэчимэг захиралтай 48 дугаар сургууль
🥉Н.Энхбат захиралтай 33 дугаар сургууль
Шилдэг эрэгтэй тоглогчоор Шинэ Монгол сургуулийн багш Д.Эрдэнэ-Очир
🏆Бага онооны системээр дүгнэж, багийн нийлбэр дүнгээр:
🥇74 оноогоор МУ-н Гавьяат багш Ч.Ганбилэг захиралтай 55 дугаар сургууль
🥈82 оноогоор Л.Амарсанаа захиралтай 53 дугаар сургууль
🥉104 оноогоор Н.Энхбат захиралтай 33 дугаар сургууль тус тус байр эзэллээ.
🥳Тэмцээнд амжилттай оролцсон Нийслэлийн Баянзүрх дүүргийн төрийн болон төрийн бус өмчийн боловсролын байгууллагын удирдлага, багш нартаа спортын өндөр амжилт хүсье.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.