Мэдээ

“БОЛОВСРОЛ КАП 2025” СПОРТЫН 7 ТӨРӨЛТ АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНИЙ ШУГАМАН БҮЖГИЙН ТӨРӨЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

“БОЛОВСРОЛ КАП 2025” СПОРТЫН 7 ТӨРӨЛТ АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНИЙ ШУГАМАН БҮЖГИЙН ТӨРӨЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
📌Монгол улсын Биеийн тамир, спортын тухай хуулийн 13, 14, 16 дугаар зүйл, Багшийн хөгжлийг дэмжих тухай хуулийн 10 дугаар зүйл, Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн 7.1.2 дах заалтыг тус тус үндэслэн Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалт, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалангийн нэрэмжит жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг Баянзүрх дүүргийн боловсролын салбарын удирдлага, ажилтан, албан хаагчдын дунд “БОЛОВСРОЛ КАП 2025” спортын 7 төрөлт арга хэмжээ амжилттай зохион байгуулагдаж байна.
📌Тус тэмцээний Шугаман бүжгийн төрөл 2025 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 157 дугаар сургуульд зохион байгуулагдаж ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын нийт 28 багийн 280 гаруй тамирчид оролцож өрсөлдлөө. Үүнд:
💃🕺Тэргүүн байр🥇медалийг Ч.Чулуун-Эрдэнэ ахлагчтай СӨББ-2
💃🕺Дэд байр🥈медалийг А.Мягмардулам ахлагчтай 97-р сургууль
💃🕺Гутгаар байр🥉медалийг Н.Энх-Амгалан ахлагчтай Шинэ Монгол сургууль тус тус хүртлээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.