Мэдээ

“БОЛОВСРОЛ КАП 2025” СПОРТЫН 7 ТӨРӨЛТ АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНИЙ ШИРЭЭНИЙ ТЕННИСНИЙ ТӨРӨЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

“БОЛОВСРОЛ КАП 2025” СПОРТЫН 7 ТӨРӨЛТ АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНИЙ ШИРЭЭНИЙ ТЕННИСНИЙ ТӨРӨЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
📌Монгол улсын Биеийн тамир, спортын тухай хуулийн 13, 14, 16 дугаар зүйл, Багшийн хөгжлийг дэмжих тухай хуулийн 10 дугаар зүйл, Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн 7.1.2 дах заалтыг тус тус үндэслэн Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалт, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалангийн нэрэмжит жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг Баянзүрх дүүргийн боловсролын салбарын удирдлага, ажилтан, албан хаагчдын дунд “БОЛОВСРОЛ КАП 2025” спортын 7 төрөлт арга хэмжээ амжилттай зохион байгуулагдаж байна.
📌Тус тэмцээний Ширээний теннисний төрөл 2025 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 155 дугаар сургуульд зохион байгуулагдаж ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын нийт 32 багийн 64 тамирчид оролцож хурд хүч, авхаалж самбаагаа сорилоо.
🏓Ширээний теннис эрэгтэй төрөлд:
Тэргүүн байр🥇медалийг Ш.Болор-Эрдэнэ, 33-р сургууль
Дэд байр🥈медалийг Ц.Пүрэвдорж, 55-р сургууль
Гутгаар байр🥉медалийг Б.Баатархүрээ, 84-р сургууль
🏓Ширээний теннис эмэгтэй төрөлд:
Тэргүүн байр🥇медалийг Б.Жаргалбаяр, Шилдэг сургууль
Дэд байр🥈медалийг Н.Хишигсүрэн, 127-р сургууль
Гутгаар байр🥉медалийг Б.Золзаяа, Амгалан сургууль тус тус хүртлээ.


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.