Мэдээ

“БОЛОВСРОЛ КАП 2025” СПОРТЫН 7 ТӨРӨЛТ АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНИЙ ШАТРЫН ТӨРӨЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

“БОЛОВСРОЛ КАП 2025” СПОРТЫН 7 ТӨРӨЛТ АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНИЙ ШАТРЫН ТӨРӨЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
📌Монгол улсын Биеийн тамир, спортын тухай хуулийн 13, 14, 16 дугаар зүйл, Багшийн хөгжлийг дэмжих тухай хуулийн 10 дугаар зүйл, Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн 7.1.2 дах заалтыг тус тус үндэслэн Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалт, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалангийн нэрэмжит жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг Баянзүрх дүүргийн боловсролын салбарын удирдлага, ажилтан, албан хаагчдын дунд “БОЛОВСРОЛ КАП 2025” спортын 7 төрөлт арга хэмжээ амжилттай зохион байгуулагдаж байна.
📌Тус тэмцээний Шатрын төрөл 2025 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 53 дугаар сургуульд зохион байгуулагдаж ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын нийт 32 багийн 96 тамирчид оролцож оюун ухаанаа уралдуулан өрсөлдлөө. Үүнд:
♟️Тэргүүн байр🥇медалийг 53-р сургууль
♟️Дэд байр🥈медалийг Эмпати сургууль
♟️Гутгаар байр🥉медалийг 84-р сургууль тус тус хүртлээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.