Мэдээ

“БОЛОВСРОЛ КАП 2025” СПОРТЫН 7 ТӨРӨЛТ АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНИЙ ДАРТСЫН ТӨРӨЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

“БОЛОВСРОЛ КАП 2025” СПОРТЫН 7 ТӨРӨЛТ АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНИЙ ДАРТСЫН ТӨРӨЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
📌Монгол улсын Биеийн тамир, спортын тухай хуулийн 13, 14, 16 дугаар зүйл, Багшийн хөгжлийг дэмжих тухай хуулийн 10 дугаар зүйл, Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн 7.1.2 дах заалтыг тус тус үндэслэн Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалт, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалангийн нэрэмжит жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг Баянзүрх дүүргийн боловсролын салбарын удирдлага, ажилтан, албан хаагчдын дунд “БОЛОВСРОЛ КАП 2025” спортын 7 төрөлт арга хэмжээ амжилттай зохион байгуулагдаж байна.
📌Тус тэмцээний Дартсын төрөл 2025 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 44 дүгээр сургуульд зохион байгуулагдаж ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын нийт 32 багийн 128 тамирчид оролцож хурд хүч, авхаалж самбаагаа сорилоо. Үүнд:
🎯Тэргүүн байр🥇медалийг Ц.Одхүү ахлагчтай 68-р сургууль
🎯Дэд байр🥈медалийг Б.Бямбадорж ахлагчтай 133-р сургууль
🎯Гутгаар байр🥉медалийг Э.Батхишиг 48-р сургууль тус тус хүртлээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.