“БОЛОВСРОЛ КАП 2025” СПОРТЫН 7 ТӨРӨЛТ АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНИЙ ҮНДЭСНИЙ БӨХИЙН ТӨРӨЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Монгол улсын Биеийн тамир, спортын тухай хуулийн 13, 14, 16 дугаар зүйл, Багшийн хөгжлийг дэмжих тухай хуулийн 10 дугаар зүйл, Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн 7.1.2 дах заалтыг тус тус үндэслэн Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалт, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалангийн нэрэмжит жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг Баянзүрх дүүргийн боловсролын салбарын удирдлага, ажилтан, албан хаагчдын дунд “БОЛОВСРОЛ КАП 2025” спортын 7 төрөлт арга хэмжээ амжилттай зохион байгуулагдаж байна.

Тус тэмцээний Үндэсний бөхийн төрөл 2025 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 102 дугаар сургуульд зохион байгуулагдаж ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын нийт 22 байгууллагын 32 аймаг, сумын цолтон, залуу бөхчүүд барилдаж хурд хүч, авхаалж самбаагаа сорилоо. Үүнд:

Түрүү бөх

медалийг Б.Содномдаржаа, сумын заан, СӨББ-2

Үзүүр бөх

медалийг М.Серыкбол, сумын заан, СӨББ-1

Шөвгөрсөн бөх

медалийг А.Сүх-Очир, Аймгийн начин, 55-р сургууль

Шөвгөрсөн бөх

медалийг Д.Норов-Эрдэнэ, сумын заан, СӨББ-1 тус тус хүртлээ.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.