Мэдээ

ӨСВӨР ҮЕ, ЗАЛУУЧУУДЫН ДЭЛХИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНЭЭС БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ТАМИРЧИД 1 АЛТ, 5 МӨНГӨ, 1 ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ.

ӨСВӨР ҮЕ, ЗАЛУУЧУУДЫН ДЭЛХИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНЭЭС БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ТАМИРЧИД 1 АЛТ, 5 МӨНГӨ, 1 ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ.
🌎WORLD YOUTH DRAUGHTS CHAMPIONSHIP 2025 /Antalya/ Өсвөр үе, Залуучуудын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 2025 оны 10 дугаар сарын 24-өөс 11 дүгээр сарын 01-ний өдөр Турк улсын Анталья хотод зохион байгуулагдлаа.
🇲🇳Тус тэмцээнд Монгол улсаас нийт 34 тамирчид охид, хөвгүүдийн 10 ангилалд оролцсон ба Баянзүрх дүүргийн Засаг даргын дэргэдэх өсвөрийн шигшээ багийн дасгалжуулагч П.Энхсаруулаар ахлуулсан манай баг тамирчид 1 алт, 5 мөнгө, 1 хүрэл медаль хүртсэн амжилттай оролцлоо. Үүнд:
🥇БЗД-ийн 97-р сургуулийн сурагч Эрдэнэцогт овогтой Арвин-Эрдэнэ 100 буудалт даамын үндсэн төрлийн 9-10 насны ангилалд алтан медаль
🥈🥈БЗД-ийн 48-р сургуулийн сурагч Насанжаргал овогтой Дэлгэржаргал 100 буудалт даамын үндсэн төрөлд 1 мөнгө медаль, блиц төрөлд 1 мөнгө нийт 2 мөнгөн медаль
🥈🥈🥈БЗД-ийн Оюунлаг дунд сургуулийн сурагч Зоригоо овогтой Чинтөгс 100 буудалт даамын үндсэн төрөлд 1 мөнгө, рапид төрөлд 1 мөнгө, блиц төрөлд 1 мөнгө, нийт 3 мөнгөн медаль
🥉БЗД-ийн 21-р сургуулийн сурагч Оюунболд овогтой Гэгээ 100 буудалт даамын блиц төрөлд хүрэл медаль тус тус хүртлээ.
🎉Тэмцээнд амжилттай оролцсон баг тамирчдадаа сурлага, спортын өндөр амжилт хүсье.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.