
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжиж буй энэхүү үндэсний хөдөлгөөн нь 2030 он хүртэл улс орон даяар 1 тэрбум мод тарих зорилготой бөгөөд уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөг бууруулах, цөлжилтөөс сэргийлэх, иргэдийн амьдрах орчныг сайжруулахад чиглэж байна.


Энэ хүрээнд Биеийн тамир, спортын хорооны хамт олон 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших “Олон улсын Эко цэцэрлэгт хүрээлэн”-д Баянзүрх дүүргийн Засаг даргын “Мод тарих үндэсний өдөр”-ийг зохион байгуулах тухай 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн А/695 дугаар захирамжийг үндэслэн мод тарих өдөрлөг арга хэмжээнд Хайлаас (50 ширхэг)-г мэргэжлийн диндрологичдын зааварчилгаа, хяналт дор төгөл үүсгэн тарилаа.

Байгаль орчноо хамгаалж, ирээдүйдээ хөрөнгө оруулцгаая!
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.