Мэдээ

64 ЖИЛИЙН ТҮҮХТ МОНГОЛЫН БҮХ АРД ТҮМНИЙ СПОРТЫН XVI НААДАМД БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ 35 АЛТ, 24 МӨНГӨ, 21 ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЭЖ ТҮҮХЭНДЭЭ 3 ДАХЬ УДААГАА ТЭРГҮҮН БАЙР ЭЗЭЛЛЭЭ.

64 ЖИЛИЙН ТҮҮХТ МОНГОЛЫН БҮХ АРД ТҮМНИЙ СПОРТЫН XVI НААДАМД БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ 35 АЛТ, 24 МӨНГӨ, 21 ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЭЖ ТҮҮХЭНДЭЭ 3 ДАХЬ УДААГАА ТЭРГҮҮН БАЙР ЭЗЭЛЛЭЭ.
🇲🇳Монголын Олимп гэж нэрлэгддэг Биеийн тамир, спортын салбарын хамгийн том уламжлалт арга хэмжээний нэг болох 64 жилийн түүхтэй Монголын бүх ард түмний спортын наадам энэ жил 16 дах удаагаа есдүгээр сарын 15-21-ний өдрүүдэд Улаанбаатар хот, Баянхонгор аймагт нэгэн зэрэг зохион байгуулагдаж, Баянхонгор аймгийн Спортын ордонд хаалтын үйл ажиллагаа ёслол төгөлдөр боллоо.
🔹Энэхүү наадам нь анх 1961-2000 онд Монголын бүх ард түмний спартакиад, 2004 оноос хойш Монголын бүх ард түмний спортын наадам нэрээр дөрвөн жил тутамд зохион байгуулагдахдаа биеийн тамир, спортын шинэ төрлүүдийг орон нутагт дэлгэрүүлэхийн зэрэгцээ спортын шинэ амжилтыг тогтоох, биеийн тамир, спортын хөдөлгөөнд олон нийтийг хамруулахад чухал үүргийг гүйцэтгэсээр иржээ.
🔹Энэ жил уг наадмын шигшээ тэмцээнд, улсын хэмжээнд 21 аймаг, есөн дүүргийн 291 дасгалжуулагчийн удирдлага дор нийт 3400 тамирчин 879 багц медалийн төлөө Баянхонгор аймагт спортын 17 төрөл, Улаанбаатар хотод спортын 11 төрлөөр өрсөлдөж хурд, хүч, авхаалж самбаа сорилоо.
📌Тус наадамд Баянзүрх дүүргийн шигшээ баг спортын 18 төрлөөр 20 дасгалжуулагч, 158 тамирчидтай оролцож 35-н алт, 24-н мөнгө, 21-н хүрэл нийт 80 медаль хүртэж УЛСЫН хэмжээнд ТЭРГҮҮН байранд шалгарлаа.
📌Тухайлбал дугуйн спортын төрөлд 2 алт, 1 мөнгө, самбо бөхийн төрөлд 2 алт, 4 мөнгө, 4 хүрэл, таеквондогийн төрөлд 2 мөнгө, гимнастикийн төрөлд 1 алт, 1 мөнгө, чөлөөт бөхийн төрөлд 1 алт, 3 хүрэл, бадминтоны төрөлд 1 алт, 2 мөнгө, 1 хүрэл, буудлагын төрөлд 4 алт, 1 мөнгө, 3 хүрэл, байт харвааны төрөлд 3 алт, 1 хүрэл, жүдо бөхийн төрөлд 7 алт, 2 мөнгө, 1 хүрэл, шатрын төрөлд 1 мөнгө, даамын төрөлд 1 мөнгө, боксын төрөлд 4 алт, 1 мөнгө, 2 хүрэл, хөнгөн атлетикийн төрөлд 10 алт, 8 мөнгө, 6 хүрэл, сагсан бөмбөгийн төрөлд 1 алтан медаль нийт 80 медаль хүртэж тэргүүн байр эзэллээ. Мөн суугаа волейболын төрөлд эрэгтэй баг 1 мөнгө, эмэгтэй баг 1 алт, Дифлимп волейболын төрөлд эрэгтэй баг 1 мөнгө, эмэгтэй баг 1 мөнгөн медалийг тус тус хүртлээ.
🏆Баянзүрх дүүрэг нь Монголын бүх ард түмний 10-р спартакиадад (2000) 2-р байр, Монголын бүх ард түмний спортын 11-р наадамд (2004) тэргүүн байр, 12-р наадамд (2012) 3-р байр, 15-р наадамд (2022) тэргүүн байрт тус тус шалгарч энэ жил зохион байгуулагдсан 16-р наадамд дахин тэргүүн байр эзэлж түүхэн амжилт тогтоогоод байна.
🥳Баянхонгор аймагт зохион байгуулагдсан Монголын бүх ард түмний зуны спортын 16-р наадамд амжилттай оролцоход дэмжлэг туслалцаа үзүүлэн хамтран ажилласан Монгол Улсын Их Хурлын гишүүн, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан, Баянзүрх дүүргийн Засаг дарга Г.Жаргалсайхан, Засаг даргын орлогч Д.Даваасамбуу, Засаг даргын Тамгын газрын дарга Д.Цэнд-Очир, Батлан хамгаалах яамны харьяа зэвсэгт хүчний "АЛДАР" спорт хорооны дарга, Монгол улсын дархан аварга, гавьяат тамирчин, хурандаа Г.Өсөхбаяр болон спортын холбоодын удирдлага, хамт олон, тамирчин, офицер, ахлагч, багш, дасгалжуулагч, алба хаагч нартаа талархал илэрхийлье.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.