Мэдээ

МОНГОЛЫН БҮХ АРД ТҮМНИЙ СПОРТЫН XVI ИХ НААДАМД БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ШИГШЭЭ БАГ 35 АЛТ, 24 МӨНГӨ, 21 ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЭЖ УЛСЫН ХЭМЖЭЭНД ТЭРГҮҮН БАЙР ЭЗЭЛЛЭЭ.

🇲🇳Монголын Олимп гэж нэрлэгддэг Биеийн тамир, спортын салбарын хамгийн том уламжлалт арга хэмжээний нэг болох 64 жилийн түүхтэй Монголын бүх ард түмний спортын наадам 16 дах удаагаа энэ жил есдүгээр сарын 15-21-ний өдрүүдэд Улаанбаатар хот, Баянхонгор аймагт нэгэн зэрэг зохион байгуулагдлаа.
🔹Энэхүү наадмын шигшээ тэмцээн улсын хэмжээнд 21 аймаг, есөн дүүргийн 291 дасгалжуулагчийн удирдлага дор нийт 3252 тамирчин 879 багц медалийн төлөө Баянхонгор аймагт спортын 17, Улаанбаатар хотод спортын 11 төрлөөр өрсөлдсөн билээ.
🏆Тус наадамд Баянзүрх дүүргийн шигшээ баг спортын 18 төрлөөр 20 дасгалжуулагч, 158 тамирчидтай оролцож 35-н алт, 24-н мөнгө, 21-н хүрэл нийт 80 медаль хүртэж УЛСЫН хэмжээнд ТЭРГҮҮН байранд түүхэндээ 3 дахь удаагаа шалгарлаа.🥇
📌Монголын бүх ард түмний зуны спортын 16-р наадмын шигшээ тэмцээнд амжилттай оролцоход дэмжлэг туслалцаа үзүүлэн хамтран ажилласан Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газар, Батлан хамгаалах яамны зэвсэгт хүчний "АЛДАР" спорт хорооны удирдлага, хамт олон, багш, дасгалжуулагч, тамирчдадаа талархал илэрхийлье.👏

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.