
Бүх нийтийн цусаа бэлэглэх өдрийг угтсан 7 хоногийн аяныг зохион байгуулж эхэллээ

Баянзүрх дүүргийн Насан туршийн суралцахуйн төвөөс “ЦУСАА БЭЛЭГЛЭХ ӨДӨР”-ийг угтсан 7 хоногийн аяныг зохион байгуулж байна.


Өнөөдөр Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын алба хаагчид сайн дураараа идэвхтэй оролцож, цусаа хандивласан бөгөөд тус байгууллагын албан хаагч Х.Алтангэрэл нь 90 удаа цусаа хандивлаж 270 хүний амийг аварсан байна.

Баянзүрх дүүргийн харьяа хэлтэс алба болон төрийн байгууллагууд болон төрийн бус байгууллага, иргэд олон нийтийг сайн үйлсийн аянд нэгдэхийг уриалж байна.
Хаана: Улсын хоёрдугаар эмнэлгийн Цус сэлбэлт, судлалын үндэсний төв
Хэзээ: 2025.08.25-2025.09.03 өдөр хүртэл 09:00-13:00 цагт
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.