Мэдээ

МОРЬТ ХАРВААНЫ 17 ДАХЬ УДААГИЙН ДЭЛХИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН МОНГОЛ УЛСАД АНХ УДАА ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ЗЭВ КЛУБЫН ТАМИРЧИН Б.ТЭМҮҮЖИН МӨНГӨН ЦОМ ХҮРТЛЭЭ.

МОРЬТ ХАРВААНЫ 17 ДАХЬ УДААГИЙН ДЭЛХИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН МОНГОЛ УЛСАД АНХ УДАА ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ЗЭВ КЛУБЫН ТАМИРЧИН Б.ТЭМҮҮЖИН МӨНГӨН ЦОМ ХҮРТЛЭЭ. 🏹🐎🇲🇳
🔹Монгол Улсад анх удаа Морьт харвааны 17 дахь удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг Налайх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Тайж хайрхан” уулын бэлд 2025 оны 8 дугаар сарын 21, 22, 23-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа.
🇲🇳Энэхүү тэмцээн нь “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийн гол арга хэмжээний нэг болж буйгаараа онцлог юм. Дэлхийн 30 гаруй орны шилдэг харваачдыг нэг дор нэгтгэх төдийгүй Монголын уламжлалт харвааны “Бөмбөг намнаа” төрлийг дэлхийн аваргын албан ёсны төрөлд багтааснаар түүхэн ач холбогдолтой болсон билээ. Энэ нь үндэсний соёл, спортын өвөрмөц уламжлалыг олон улсад сурталчлах, залуу үеийн сонирхлыг татах стратегийн чухал алхам боллоо.
🌏Монгол Улсыг төлөөлөн улсын аваргаар шалгарсан, дэлхийн чансаанд эрэмбэлэгддэг, өндөр түвшний 15 шилдэг харваач оролцлоо. Мөн олон улсын зэрэглэлтэй шүүгчид, дасгалжуулагчид, Дэлхийн Морьт Харвааны Холбооны удирдлагууд, ЮНЕСКО-ийн Дэлхийн тулааны урлагийн Байнгын хорооны дэд ерөнхийлөгч зэрэг хүндэт зочид, төлөөлөгчид хүрэлцэн ирсэн юм.
❤️Баянзүрх дүүргийн Зэв клубын тамирчин Б.Тэмүүжин Морьт харвааны 17 дахь Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 16 улсын 120 гаруй тамирчидтай өрсөлдөж
🏹Ази төрөлд (Serial shot) 2-р байр
🏹Кабак төрөлд (Qabak shot) 4-р байр
🏹Монгол бөмбөг намнаа төрөлд (Ball hunt) 6-р байр тус тус эзэлж нийт нийлбэр дүнгээр шилдэгийн шилдэг Гранпри 2-р байрыг эзэлж 🏆 Цомын эзэн, Эмээл брэндийн Язгуур эмээлээр шагнагдлаа.👏🏻
👏🏻Зэв клубын багш, дасгалжуулагч, тамирчид, баг хамт олон, хөгжөөн дэмжигчид, ивээн тэтгэчид, хамтран ажилласан та бүхэндээ гүн талархал илэрхийлж, эрүүл энх, спортын өндөр амжилт хүсье. 🙏❤️🇲🇳🌏🔥🏹🐎
👏🏻МОНГОЛ УЛСЫН МИНЬ ДАЛБАА МӨНХӨД БАДРАГ
🇲🇳🇲🇳🇲🇳УУХАЙ УУХАЙ УУХАЙ🔥🔥🔥

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.