Мэдээ

"МОНГОЛЫН ХҮҮХДИЙН СПОРТЫН ЗУНЫ VIII НААДАМ 2025" АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ ӨНДӨРЛӨЛӨӨ.

🇲🇳Улаанбаатар хотын 19 байршилд “Мөрөөдлийнхөө төлөө шударгаар өрсөлдье” уриан дор Монголын хүүхдийн спортын зуны VIII наадам 2025 оны 05 дугаар сарын 26-ний өдрөөс 06 сарын 06-ний өдрийг хүртэл амжилттай зохион байгуулагдаж өнөөдөр хөшгөө хаалаа.
💯Энэ удаагийн наадамд 21 аймаг, 9 дүүргийн нийт 6120 тамирчин сурагчид 31 төрлийн спортын тэмцээнд авхаалж самбаа, ур чадвараа сорин өрсөлдсөн юм.
🥳Баянзүрх дүүргийн Засаг даргын дэргэдэх өсвөрийн шигшээ баг тамирчид спортын 23 төрөлд 275 тамирчдын бүрэлдэхүүнтэй оролцож🥇12 алт,🥈23 мөнгө,🥉22 хүрэл нийт 57 медаль хүртсэн амжилттай оролцож улсын хэмжээнд 21 аймаг, 9 дүүргийн 30 байгууллагаас 7 дугаар байрт жагсан эрэмбэлэгдлээ.
👏Энэхүү наадамд хурд, хүч, авхаалж самбаагаа дайчлан хичээл зүтгэл гарган оролцсон Баянзүрх дүүргийн шигшээ баг тамирчид, багш дасгалжуулагч нартаа гүн талархал илэрхийлж сурлага, спортын өндөр амжилт хүсье.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.