“ЭРҮҮЛ МЭНДИЙН ЦАХИМ ГҮЙЛТ 2021” АРГА ХЭМЖЭЭНД ОРОЛЦСОН ТАЙЛАН
Орон даяар “Эрүүл мэндийн цахим гүйлт 2021” арга хэмжээ 03-р сарын 15-аас 03-р сарын 28-ны өдрүүдэд 14 хоногийн хугацаанд зохион байгуулагдлаа. Энэхүү цахим гүйлтэд оролцогчид “STRAVA” олон улсын аппликейшн ашиглаж “НЭГ дүүрэг НЭГ баг” гэсэн зохион байгуулалтаар оролцлоо. Баянзүрх дүүрэг strava аппликейшн дээр 448 гишүүнтэй нийт 16,836км зам туулсан амжилттайгаар 9 дүүргийн хэмжээнд эхний 2-р байранд орлоо.
“Эрүүл мэндийн цахим гүйлт 2021” арга хэмжээний дүүргийн нээлтийг “ZOOM” аппликейшн ашиглан зохион байгуулж нээлтэнд БТСХ-ны дарга МУ-ын гавьяат дасгалжуулагч С.Эрдэнэбат цахим гүйлтэнд иргэд албан хаагч нарыг идвэхтэй оролцохыг уриаллаа. Онлайн нээлтэнд 25 хүн оролцож ”STRAVA” аппликейшн ашиглах заавар зөвлөмжийг танилцууллаа. Мөн тус аппликейшн ашиглах гишүүнээр бүртгүүлэх талаар зааврыг байгуулагын вэйб сайтад байршуулллаа.
“Эрүүл мэндийн цахим гүйлт 2021” арга хэмжээ ковид-19 цар тахлын үед зохион байгуулагдаж улбар шар түвшинд шилжиж 10-аас дээш хүн цуглуулах боломжгүй болсон тул тухайн үеийн нөхцөл байдалтайгаа уялдуулан “Гүйлтийн эрүүл мэндийн ач холбогдол”, “Strava” аппликейшн ашиглах заавар гарын авлагыг гарган үндэсний цэцэрлэгт хүрээлэн, хил хамгаалах газрын 15-ын талбайд гүйж буй гүйхээр ирсэн иргэдэд 200 ширхэг гарын авлагыг тараана зөвлөмж, зөвлөгөө өгч ажиллаа
Биеийн тамир, спортынхороо тухайн гүйлтийн талаар 3 удаа байгууллагын хурал хийж цахим гүйлтийн арга хэмжээг дүүргэт зохион байгуулах ажлын хэсэг байгуулж үүрэг даалгавар өглөө. Баянзүрх дүүргийн аж ахуй нэгж, харьяа хэлтэс албад руу тус арга хэмжээнд оролцох тухай албан бичиг хүргүүлж ажилласнаар дүүргийн хэмжээнд албан хаагч нар идвэхтэй оролцлоо.
Цахим гүйлтэд Баянзүрх дүүрэгээ төлөөлөн бусдыгаа манлайлан идэвхи зүтгэл гарган амжилттай оролцож хамгийн хол зам туулсан эрэгтэй, эмэгтэй гүйгчдийн эхний 3 байрыг өргөмжлөл, медаль, мөнгөн шагналаар, арга хэмжээнд зүтгэл гарган бусдаа уриалан оролцсон 4 хүнийг тусгай шагналаар шагнах шийдвэр гаргалаа.
Мөн “Баянзүрхийн гүйгчид-2021” фэйсбүүк групп нээнэ 460 хүнийг хамруулан өдөр бүр гүйсэн зураг, видеонуудаа постлон зөвлөмж, заавар боловсруулан түгээлээ. Цахим гүйлтэд оролсон гүйгчид өдөр бүр гүйлтийг амьдралдаа хэвшүүлж идэвхитэй хөдөлгөөн, эрүүл мэндээр дархлаагаа дэмжин оролцож байгаагаараа онцлогтой сайхан арга хэмжээ боллоо.
Мөн цахим гүйлтэд оролцож буй гүйгчид ”Баянзүрх – Нэг зүрх” уриан дор нэгдэн, Спорт хороо Баянзүрх фэйсбүүк хуудсаараа дамжуулна амхад мастеруудын холбооны тамирчин Д.Баатархүү, залуу гүйгчдийн төлөөлөл н.Гантулга нартай хамтран ажиллаж мэдээлэл солилцож, бусдыгаа уриалан оролцох, идэвхжүүлэх шууд лайвыг 2 удаа зохион байгуулж нийт 883 хүн үзэжхандалт авлаа. Мөн сошиал хуудсаар 45 пост оруулан нийт 1450 хүн үзсэн байна. Байгууллагын мэргэжилтнүүдэс гадна залуу гүйгч Гантулгийг цахим админаар томилон ажиллуулсан нь маш үр дүнтэй байлаа.
“Эрүүл мэндийн цахим гүйлт 2021” арга хэмжээний цаг хугацаанд манай дүүрэгт цар тахлын нөхцөл байдал хүндэрч онцгой нөхцөл үүссэн нь албан хаагч нар болон иргэдийн идвэхийг багаар сулруулсан. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг 3-4 хоног хаасан нь гүйгчдийн амжилтанд муугаар нөлөөлсөн. Гэсэн хэдий ч зохион байгуулалтын арга хэмжээ авсан нь оновчтой болж манай дүүргийн гүйгчид эрч хүчээ алдалгүй гүйсээр нийслэлийн 9 дүүргээс 2-р байранд орсон сайхан амжилт үзүүллээ.
Хойшид энэхүү арга хэмжээгтогтмолжуулан жилд 2 удаа хавар , намарт зохион байгуулах, иргэд олон нийтийг өргөнөөр хамруулах хангалттай туршлагатай боллоо.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.