Мэдээ

Эрүүл мэндийн цахим гүйлт 2021- Баянзүрх дүүргийн эхний 10 байранд шалгарсан тамирчид

" Эрүүл мэндийн цахим гүйлт-2021" гүйлтийн арга хэмжээний эхний 10 байрт шалгарсан тамирчид. Байрыг гаргахдаа Strava дээр байгаа лидебордоор бус гүйгч тус бүрийн 7 хоногийн график дээр байгаа километрийг үндэслэл болгосон болно. Зарим хүмүүс тодорхой шалтгааны улмаас энэхүү жагсаалтад ороогүйг анхаарна уу.
Мөн нэрсийг гүйлтэд оролцсон профайл нэрээр бичлээ.
Баянзүрхийн гүйгчид тус тэмцээнд 448- лаа оролцон 16836 км гүйж нийслэлийн хэмжээнд 2-р байранд орсон хэдий ч зохион байгуулагч нарын буруу шийдсэн шүүлтээс гэх үү та бүхний урмыг хугалсанд хүлцэл өчсүү.
Эхний 3 байрт шалгарсан эрэгтэй, эмэгтэй тамирчдыг байгууллагын зүгээс батламж, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнан урамшуулах болно. Мөн идэвх санаачлаг, сэтгэл гарган ажилласан тодорхой тооны хүмүүсийг батламж, тусгай шагналаар шагнах юм. Байгууллагын төсвийн эрх нээгдтэл хүлээгдэх тул биднийг холбогдтол түр хүлээхийг хүсье.
Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.