
Энэ жил 2025 оны 5 дугаар сарын 24-ний өдөр 10 дахь жилдээ зохион ба
йгуулагдсан Улаанбаатар марафоны маршрут өөрчлөгдсөнөөр оролцогчдын гүйх нийт замын ихэнх хэсэг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт зохион байгуулснаараа онцлог байлаа.

Баянзүрх дүүргийн иргэд “Улаанбаатар марафон 2025”-д нийт 7 зайд идэвхтэй хамрагдаж, Баянзүрх дүүргийн Биеийн тамир, спортын хорооны 3 албан хаагч иргэдийг үлгэр жишээ манлайлан уриалж 10 км, 21 км зайд амжилттай оролцлоо.

Мөн энэ үеэр "Айл бүрийн хашаанд 10 мод тарья" уриан дор Баянзүрх дүүргийн Биеийн тамир, спортын хороо Монгол Бөхийн өргөөний үүдэнд байрлаж буй иргэдэд үйлчилгээ үзүүлэх нэгдсэн талбайд иргэдийн дунд Гар дээр суниалт, Корнхол, Хөгжилтэй буухиа зэрэг тэмцээн уралдаан зохион байгууллаа.

“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтэд амжилттай оролцсон Баянзүрх дүүргийн иргэддээ амжилт хүсье.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.