ШРИ ЧИНМОЙН “ЭВИЙН ӨРГӨӨ - ЭНХИЙН ГҮЙЛТ 2025” ОЛОН УЛСЫН ГАЛТ БАМБАР МОНГОЛ УЛСЫН НИЙСЛЭЛ УЛААНБААТАР ХОТЫН БАЯНЗҮРХ ДҮҮРГЭЭС ХӨДӨЛЛӨӨ.

🏃♂️➡️Шри Чинмойн "Эвийн Өргөө-Энхийн Гүйлт” буюу хүн төрөлхтний эв эе, энх амгаланг хүсэх сэтгэлийн уриаг түгээх олон улсын Галт Бамбарт буухиа гүйлт Монгол оронд 16 дахь удаагаа зохион байгуулагдаж байна.

🏃♀️➡️Энхийн гүйлтээр иргэдийг эрүүл мэндээ хамгаалж, идэвхтэй хөдөлгөөнд уриалж Улаанбаатар хотоос Төв, Хэнтий, Сүхбаатар, Дорнод 4 аймгийн 15 сум суурин газрын нутаг дэвсгэрээр нийт 1470 км зайг эв эеийн бэлэгдэл болсон галт бамбар буухиалан дайран өнгөрч БНХАУ, ОХУ-д үргэлжлэх юм.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.