


Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилга Эрүүл Монгол хүн үндэсний хөдөлгөөн, Баянзүрх д
үүрэг үүсгэн байгуулагдсаны 60 жилийн ойн хүрээнд Өсвөр насныханд тулгамдаж буй эрүүл мэндийн асуудлуудын талаарх олон нийтийн ойлголтыг сайжруулах, анхаарлыг хандуулах, өсвөр үеийнхний эрүүл мэндийг хамгаалах, эрүүл зан төлөвшүүлэхэд, хүүхэд залуучуудад спорт, нийтийн биеийн тамирыг сурталчлах зорилгоор “ХӨГЖЬЕ-ЭРҮҮЛЖЬЕ-ХӨДӨЛГӨӨН ХИЙЕ" сэдэвт өдөрлөгийн арга хэмжээг 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны 15-ын хөл бөмбөгийн талбайд Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, хүүхэд, өсвөр үеийнхэн, тэдний эцэг, эх, асран хамгаалагч нарт амжилттай зохион байгуулагдлаа.

Арга хэмжээний нээлтийн үйл ажиллагаанд БЗД-ийн Биеийн тамир, спортын хорооны дарга Д.Отгонсүрэн оролцож, өдөрлөгт хүрэлцэн ирсэн ЕБС-ийн сурагчдад сурлага, спортын өндөр амжилт хүслээ.

Тус өдөрлөгийн арга хэмжээнд “Neptune” амьд хөгжмийн хамтлаг, "Rising Stars" бүжгийн хамтлаг Амар байна уу?, Илтгэл /Эрүүл мэндийн орчин дахь хүүхдийн эрх, хамгааллын хэрэгжилт/, Zombie гоцлол дуу “Neptune” амьд хөгжмийн хамтлаг, Uuree’s Dance хамтлагийн бүжигчид арга хэмжээнд оролцож буй хүүхдүүдэд анхан шатны бүжгийн хөдөлгөөнүүдийг зааж өгөв.

Баянзүрх дүүргийн Биеийн тамир спорт хорооноос хөгжилтэй буухиа болон Корн холлын тэмцээнийг зохион байгуулж, корнн холлын төрөлд 6 сургуулийн 13 багийн 42 сурагч, хөгжилтэй буухиа төрөлд 7 сургуулийн 9 багийн 54 сурагчид хамрагдлаа.
1-р байр 148-р сургууль Тэмүүлэл баг
2-р байр 69-р сургууль Амжилт баг
3-р байр 130-р сургуулийн Лидерс баг

Корн холлын төрөлд:
1-р байр 53-р сургуулийн Мөрөөдөл баг
2-р байр 44-р сургуулийн Годс баг
3-р байр 21-р сургуулийн Atilla баг тус тус эзэлж, амжилттай оролцсон баг тамирчдад гарын бэлгээр шагнаж урамшуулав.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.