Мэдээ

БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ШИРЭЭНИЙ ТЕННИСИЙН ӨСВӨР ҮЕИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

📌Баянзүрх дүүргийн аварга шалгаруулах өсвөр үеийн Ширээний теннисийн тэмцээн 2025 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр "Өсөх од" клубын гуравдугаар салбарт амжилттай зохион байгуулагдлаа.
📌Тус тэмцээнд Баянзүрх дүүргийн харьяа Ерөнхий боловсролын 10 сургуулийн 20 эрэгтэй, 10 эмэгтэй нийт 30 тамирчин оролцлоо.
📣Тэмцээний эрэгтэй, эмэгтэй төрөлд алтан медаль авч тэргүүн байранд шалгарсан өсвөрийн тамирчид Баянзүрх дүүргийн Засаг даргын дэргэдэх өсвөрийн шигшээ багт харьяалагдах ба 2025 оны 5 дугаар сард зохион байгуулагдах Монголын хүүхдийн спортын зуны VIII наадмын шигшээ тэмцээнд оролцох эрхээ авлаа.
Эмэгтэй ганцаарчилсан төрөлд:
1-р байр Ц.Буянтогтох 92 дугаар сургууль
2-р байр Н.Энхмишээл 44 дүгээр сургууль
3-р байр О.Номин 44 дүгээр сургууль
Эрэгтэй ганцаарчилсан төрөлд:
1-р байр Э.Ананд 44 дүгээр сургууль
2-р байр О.Тэмүүжин 84 дүгээр сургууль
3-р байр А.Цэрэндорж Арвис
Холимог хосын төрөлд:
1-р байр Н.Төгөлдөр, Ц.Буянхишиг 92 дугаар сургууль
2-р байр П.Хүслэн, Ц.Буянтогтох 92 дугаар сургууль
3-р байр Э.Ананд, Б.Дөлгөөн 44 дүгээр сургууль
Багийн төрөлд:
1-р байр О.Тэмүүжин, Н.Энхмишээл, Н.Төгөлдөр, Ц.Буянтогтох
2-р байр Ц.Буянтогтох, Б.Дөлгөөн, Н.Тэмүүлэн, О.Тэмүүлэн
3-р байр Э.Ананд, О.Номин, П.Хүслэн, Ц.Буянхишиг тус тус шалгарлаа.
👏Ширээний теннисийн спортоор сурагчдаа бэлтгэн идэвхтэй оролцсон сургуулиудын багш, дасгалжуулагчид болон тэмцээн зохион байгуулахад хамтран ажилласан "Өсөх од" клубын хамт олонд талархал илэрхийлье.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.