
Баянзүрх д
үүргийн аварга шалгаруулах өсвөр үеийн Хөлбөмбөгийн тэмцээн 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр 15-ын талбайд амжилттай зохион байгуулагдлаа.

Тус тэмцээнд Баянзүрх дүүргийн харьяа Ерөнхий боловсролын 10 сургуулийн 90 эрэгтэй, 60 эмэгтэй нийт 150 тамирчин оролцлоо.

Тэмцээний эрэгтэй, эмэгтэй төрөлд алтан медаль авч тэргүүн байранд шалгарсан өсвөрийн тамирчид Баянзүрх дүүргийн Засаг даргын дэргэдэх өсвөрийн шигшээ багт харьяалагдах ба 2025 оны 5 дугаар сард зохион байгуулагдах Монголын хүүхдийн спортын зуны VIII наадмын шигшээ тэмцээнд оролцох эрхээ авлаа.
Эрэгтэй:

байр М.Галмөнх дасгалжуулагчтай 14 дүгээр сургууль

байр С.Энхбаяр дасгалжуулагчтай 79 дүгээр сургууль

байр Г.Түвшинжаргал дасгалжуулагчтай 53 дугаар сургууль
Эмэгтэй:

байр Н.Энхбат дасгалжуулагчтай 14 дүгээр сургууль

байр П.Пүрэвсүрэн дасгалжуулагчтай 85 дугаар сургууль

байр А.Амартуяа дасгалжуулагчтай 147 дугаар сургууль тус тус шалгарлаа.

Хөлбөмбөгийн спортоор сурагчдаа бэлтгэн идэвхтэй оролцсон сургуулиудын багш, дасгалжуулагчид болон тэмцээн зохион байгуулахад хамтран ажилласан Монголын хөлбөмбөгийн холбооны хамт олонд талархал илэрхийлье.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.