
Монгол Улсын хүн амыг эрүүл амьдралын хэв маяг, зан үйлд сургах, аливаа с
аад, бэрхшээлийг даван туулах бие, сэтгэлийн тэсвэр хатуужилтай шинэ үеийг бий болгох зорилгоор “Хүн амын бие бялдрын хөгжил, чийрэгжилтийн түвшин тогтоох сорил”-ыг жил бүрийн дөрөвдүгээр сард орон даяар жил бүр зохион байгуулдаг билээ.

Энэ хүрээнд Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар, Биеийн тамир, спортын хороо, Эрүүл мэндийн төв хамтран бие бялдрын хөгжил, чийрэгжилтийн түвшин тогтоох сорил авч, төрийн албан хаагчдыг хамрууллаа.

Энэхүү аянд иргэд хороо, өрхийн эрүүл мэндийн төв дээр нэгдсэн байдлаар 2025 оны 05 дугаар сарын 01-нийг хүртэл хамрагдаж өөрийн бие бялдрын хөгжил, чийрэгжилтийн түвшингээ тогтоож, хянах боломжтой юм.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.