
Монгол улсын Биеийн тамир, с
портын тухай хууль, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх, Баянзүрх дүүргийн 60 жилийн ойн хүрээнд сургуулийн өмнөх насны хүүхдийн бие бялдрыг гимнастикийн дасгал хөдөлгөөнөөр чийрэгжүүлэх, цэцэрлэгийн орчин дахь бие бялдрын сургалт хүмүүжлийн ажлын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор "УРАН ХӨДӨЛГӨӨНТ ГИМНАСТИК"-ийн 2025 оны дүүргийн аварга шалгаруулах арга хэмжээг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Монголын гимнастикийн холбоотой хамтран Спортын төв ордны зааланд зохион байгуулж 12 сургуулийн өмнөх боловсролын байгууллагын 360 хүүхдүүд хамрагдав.



Тэмцээний цэцэрлэгийн заавал хийх уран хөдөлгөөнт дасгал, хувийн хөтөлбөрт дасгалын нийлбэр дүнгээр:

-р байр С.Ариунбаяр эрхлэгчтэй 146 дугаар цэцэрлэгийн баг

-р байр Ч.Наранцацрал эрхлэгчтэй 129 дугаар цэцэрлэгийн баг

-р байр Б.Гандулам эрхлэгчтэй 304 дугаар цэцэрлэгийн баг
Тусгай байр Б.Оюунгэрэл эрхлэгчтэй 128 дугаар цэцэрлэгийн баг тус тус шалгарлаа.

Гимнастикийн спортоор хүүхдүүдээ бэлтгэн идэвхтэй оролцсон нийт цэцэрлэгүүддээ талархал илэрхийлье.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.