Мэдээ

"ХАРИЛЦАН ХҮНДЭТГЭЕ" АЯН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

🫶✅ "ХАЙРАА ХАЙРЛАЯ"
🤗✅ "ХАМТДАА ҮЛГЭРЛЭЕ"
😍✅ "ХАНДЛАГАА ӨӨРЧИЛЬЕ" УРИАН ДОР "ХАРИЛЦАН ХҮНДЭТГЭЕ" АЯН ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА.
❇️ Монгол Улсын Засгийн газар Жендэрийн үндэсний хорооноос Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр, Монгол цэргийн өдрийг тохиолдуулан жил бүрийн 3 дугаар сарын 1-нээс 4 дүгээр сарын 1-ний өдөр хүртэл үндэсний хэмжээнд уламжлал болгон зохион байгуулдаг “ХАРИЛЦАН ХҮНДЭТГЭЕ” нэг сарын аянд БЗД-ийн Биеийн тамир, спортын хороо нэгдэж, ажилтан бүр өөрсдийн хийх дуртай хоол, салатаа өөрийн гараар хийж авчирч хамт олноо дайлан, мөн байгууллагын ажилтан, албан хаагчдын дунд спортын 3 төрөлт арга хэмжээг 2025 оны 03 дугаар сарын 17-27-ны өдөр Боулинг, Хийн буудлага, Биллиард гэсэн 3 төрлөөр зохион байгуулав.
❇️ Уг арга хэмжээнд байгууллагын ажилтан, албан хаагчид 100% хамрагдан 3 багт хуваагдан өрсөлдөж багийн нийлбэр дүнгээр БТСХ-ны Спортын хэлтсийн дарга Ю.Батсайхан ахлагчтай "Double champions" баг тэргүүлж өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдав.
❇️ Та бүхнийг “Харилцан хүндэтгэе” аянд нэгдэн бие биедээ харилцан хүндэтгэлтэй хандаж, тэгш харилцаа, хандлагыг өдөр тутмын үйл ажиллагаандаа ЭРХЭМЛЭН хэрэгжүүлж байхыг БЗД-ийн Биеийн тамир, спортын хорооны хамт олон уриалж байна.


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.