
Баянзүрх дүүргийн аварга шалгаруулах өсвөр үеийн Боксын тэмцээн 2025 оны 03 дугаар сарын 22-24-ний өдөр Спортын төв ордны Боксын зааланд Монголын Боксын Академитай хамтран амжилттай зохион байгуулагдлаа. Тэмцээнийг Монголын боксын холбооноос томилогдсон шүүгчдийн бүрэлдэхүүн шүүн явууллаа.

Тус тэмцээнд эрэгтэй 11 жингийн 70 тамирчин, эмэгтэй 6 жингийн 9 тамирчин, нийт 79 тамирчид өрсөлдөж шилдгүүдээ тодрууллаа.

Тэмцээний жин тус бүрд алтан медаль авч тэргүүн байранд шалгарсан өсвөрийн тамирчид Баянзүрх дүүргийн Засаг даргын дэргэдэх өсвөрийн шигшээ багт харьяалагдах ба 2025 оны 5 дугаар сард зохион байгуулагдах Монголын хүүхдийн спортын зуны VIII наадмын шигшээ тэмцээнд оролцох эрхээ авсан юм.
44кг эрэгтэй


Б.Сайханбилэг 44-р сургууль

Ганзориг 97-р сургууль

А.Цэндбазар 69-р сургууль

Э.Эрдэнэсоёмбо 79-р сургууль
46кг эрэгтэй


Ө.Сүлд 147-р сургууль

Б.Хангайхүү 30-р сургууль

О.Тодбилэг 69-р сургууль

Т.Золбоо 30-р сургууль
46 кг эмэгтэй


Г.Маралмаа 79-р сургууль
48кг эрэгтэй


Э.Дөлгөөн 14-р сургууль

Э.Амарбаяр 147-р сургууль

Б.Мөнхбадрах 30-р сургууль

О.Сүхбат 44-р сургууль
48 кг эмэгтэй


И.Хулан 142-р сургууль
50кг эрэгтэй


Э.Од-Эрдэнэ 30-р сургууль

Э.Эрмүүн Шинэ Монгол сургууль

О.Учрал 69-р сургууль

Ч.Лхагвабат 69-р сургууль
50кг эмэгтэй


С.Анужин 53-р сургууль

Б.Маргад 79-р сургууль
52кг эрэгтэй


Х.Тэмүүжин 30-р сургууль

Б.Дөл-Эрдэнэ 53-р сургууль

В.Түвшинжаргал 14-р сургууль

И.Бум-Эрдэнэ 142-р сургууль
52 кг эмэгтэй


Б.Уянга 97-р сургууль

Б.Лхаахишиг 14-р сургууль
54 кг эрэгтэй


Н.Эрхэс 142-р сургууль

Э.Мандахнаран 79-р сургууль

А.Чингүн 30-р сургууль
57 кг эрэгтэй


Б.Тэмүүжин 53-р сургууль

М.Тэмүүлэн Уудам Монгол

Ж.Хүсэлбаяр 69-р сургууль

А.Гантулга 69-р сургууль
57 кг эмэгтэй


А.Алтанзаяа 30-р сургууль
60 кг эрэгтэй


М.Цэлмэг 33-р сургууль

Х.Итгэл Амжилт Кибер

Б.Тэнүүн 69-р сургууль

С.Ирмүүн 69-р сургууль
63 кг эрэгтэй


А.Аригбөх ESM

Г.Моломжамц Амжилт кибер

Б.Будхүү 126-р сургууль

Б.Мөнхсүлд 14-р сургууль
+63 кг эмэгтэй


Д.Урангоо 68-р сургууль

Г.Урантогос 30-р сургууль
66 кг эрэгтэй


О.Пүрэвтулга 30-р сургууль

О.Билгүүдэй Тэмүүжин өрлөг
+66 кг эрэгтэй


Ч.Чинхүслэн ДХИС

М.Мөнхбаясгалан 69-р сургууль

Г.Нандинжаргал 69-р сургууль

Б.Шинэ-Од 84-р сургуулийн тамирчид тус тус медальт байранд шалгарлаа.

Энэхүү тэмцээнийг зохион байгуулахад заал талбайгаар ханган хамтран ажилласан Монголын боксын холбоонд талархал илэрхийлж, ажлын өндөр амжилт хүсье.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.