Мэдээ

Волейболын дүүргийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа

МОНГОЛЫН ХҮҮХДИЙН СПОРТЫН ЗУНЫ VIII НААДМЫН ХҮРЭЭНД БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ВОЛЕЙБОЛЫН ӨСВӨР ҮЕИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
Баянзүрх дүүргийн аварга шалгаруулах өсвөр үеийн Волейболын тэмцээн 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Ерөнхий боловсролын 21 дүгээр сургуулийн спорт зааланд амжилттай зохион байгуулагдлаа.
Тус тэмцээнд Баянзүрх дүүргийн харьяа Ерөнхий боловсролын 12 сургуулийн 78 эрэгтэй, 78 эмэгтэй нийт 156 тамирчин оролцлоо.
Тэмцээний эрэгтэй, эмэгтэй төрөлд алтан медаль авч тэргүүн байранд шалгарсан өсвөрийн тамирчид Баянзүрх дүүргийн Засаг даргын дэргэдэх өсвөрийн шигшээ багт харьяалагдах ба 2025 оны 5 дугаар сард зохион байгуулагдах Монголын хүүхдийн спортын зуны VIII наадмын шигшээ тэмцээнд оролцох эрхээ авлаа.
Эрэгтэй 15-17 нас:
🥇байр Д.Өлзийхутаг дасгалжуулагчтай 21 дүгээр сургууль
🥈байр Д.Хүрэлноров дасгалжуулагчтай 97 дугаар сургууль
🥉байр Б.Чимэгсанаа, н.Түвшинжаргал дасгалжуулагчтай 44 дүгээр сургууль
Эмэгтэй 15-17 нас:
🥇байр Ё.Энхбат дасгалжуулагчтай 53 сургууль
🥈байр Д.Өлзийхутаг дасгалжуулагчтай 21 дүгээр сургууль
🥉байр Д.Хүрэлноров, Б.Эрдэнэбат дасгалжуулагчтай 97 дугаар сургууль тус тус шалгарлаа.
👏Волейболын спортоор сурагчдаа бэлтгэн идэвхтэй оролцсон сургуулиудын багш, дасгалжуулагчид болон тэмцээн зохион байгуулахад хамтран ажилласан 21 дүгээр сургуулийн хамт олонд талархал илэрхийлье.






Хуваалцах:

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА:
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.