МОНГОЛЫН ХҮҮХДИЙН СПОРТЫН ЗУНЫ VIII НААДМЫН ХҮРЭЭНД БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН САГСАН БӨМБӨГИЙН 5Х5 ӨСВӨР ҮЕИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
Баянзүрх дүүргийн аварга шалгаруулах өсвөр үеийн Сагсан бөмбөгийн 5х5 тэмцээн 2025 оны 03 дугаар сарын 31, 04 дүгээр сарын 01-ний өдөр Ерөнхий боловсролын 33, 48 дүгээр сургуулийн спорт зааланд амжилттай зохион байгуулагдлаа.
Тус тэмцээнд Баянзүрх дүүргийн харьяа Ерөнхий боловсролын 13 сургуулийн 96 эрэгтэй, 96 эмэгтэй нийт 192 тамирчин оролцлоо.

Тэмцээний эрэгтэй, эмэгтэй төрөлд алтан медаль авч тэргүүн байранд шалгарсан өсвөрийн тамирчид Баянзүрх дүүргийн Засаг даргын дэргэдэх өсвөрийн шигшээ багт харьяалагдах ба 2025 оны 5 дугаар сард зохион байгуулагдах Монголын хүүхдийн спортын зуны VIII наадмын шигшээ тэмцээнд оролцох эрхээ авлаа.
Эрэгтэй 15-17 нас:

байр С.Тэмүүжин дасгалжуулагчтай 48 дугаар сургууль

байр Н.Шижирбат дасгалжуулагчтай 33 дугаар сургууль

байр М.Хишигжаргал дасгалжуулагчтай 84 дүгээр сургууль
4-р байр М.Жүгдэрнамжил дасгалжуулагчтай Шинэ Монгол ЕБС
Эмэгтэй 15-17 нас:

байр М.Жүгдэрнамжил дасгалжуулагчтай Шинэ Монгол ЕБС

байр Э.Болорцэцэг дасгалжуулагчтай 33 дугаар сургууль

байр Д.Алтанзул дасгалжуулагчтай 44 дүгээр сургууль
4-р байр н.Одбаяр дасгалжуулагчтай Амгалан ЕБС тус тус шалгарлаа.

Сагсан бөмбөгийн спортоор сурагчдаа бэлтгэн идэвхтэй оролцсон сургуулиудын багш, дасгалжуулагчид болон тэмцээн зохион байгуулахад хамтран ажилласан 33, 48 дүгээр сургуулийн хамт олонд талархал илэрхийлье.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.