МОНГОЛЫН ХҮҮХДИЙН СПОРТЫН ЗУНЫ VIII НААДМЫН ХҮРЭЭНД БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ШАТРЫН ӨСВӨР ҮЕИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
Баянзүрх дүүргийн
аварга шалгаруулах өсвөр үеийн Шатрын тэмцээн 2025 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Ерөнхий боловсролын 79 дүгээр сургуулийн спорт зааланд амжилттай зохион байгуулагдлаа.
Тус тэмцээнд Баянзүрх дүүргийн харьяа Ерөнхий боловсролын 15 сургуулийн 50 эрэгтэй, 40 эмэгтэй нийт 90 тамирчин оролцлоо.

Тэмцээний насны ангилал тус бүрд алтан медаль авч тэргүүн байранд шалгарсан өсвөрийн тамирчид Баянзүрх дүүргийн Засаг даргын дэргэдэх өсвөрийн шигшээ багт харьяалагдах ба 2025 оны 5 дугаар сард зохион байгуулагдах Монголын хүүхдийн спортын зуны VIII наадмын шигшээ тэмцээнд оролцох эрхээ авсан юм. Тухайлбал:
Эмэгтэй 13-17 насанд:

байр Н.Содгэрэлт 33 дугаар сургууль

байр М.Хүслэнбаяр 14 дүгээр сургууль

байр Б.Шүрэнчимэг 69 дүгээр сургууль
Эмэгтэй 12 насанд:

байр Н.Энхрийхэн 33 дугаар сургууль

байр Б.Намуун 84 дүгээр сургууль

байр Х.Анужин 33 дугаар сургууль
Эрэгтэй 13-17 насанд:

байр Б.Алдар 33 дугаар сургууль

байр У.Содбилэг 84 дүгээр сургууль

байр Т.Идэржавхлан 33 дугаар сургууль
Эрэгтэй 12 насанд:

байр Б.Энхмандал 133 дугаар сургууль

байр Д.Гантулга 53 дугаар сургууль

байр Т.Лхагвадэмчиг 92 дугаар сургууль нар тус тус шалгарлаа.

Оюуны спортоор сурагчдаа бэлтгэн идэвхтэй оролцсон нийт сургуулийн багш, дасгалжуулагч нарт талархал илэрхийлье.
Та системд нэвтэрч орсоноор сэтгэгдэл бичих болон үнэлгээ өгөх боломжтой болно.